Би Жастинтай зодолдоогүй
Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өнгөрсөн жилээс эхлэн Японы уран бүтээлчтэй хамтран “Zulu” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл тус киноны нээлт өчигдөр болж, жүжигчин залуу Токио хотноо хүрэлцэн ирсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Орланда Токио хотын “Haneda” олон улсын нисэх буудалд ирэх үед 1000 гаруй үнэнч фэн нь цугларчээ. “Zulu” кинонд Японы залуу жүжигчин Нозоми Сасаки тоглосон байна.
1
Орланда “NHK” телевизэд ярилцлага өгч экс эхнэр Миранда Керр, хүү Фулин болон дуучин Жастин Бэйбирийн талаар ярьжээ. Тэрбээр “Эхнэр хүү хоёртойгоо өмнөх шигээ сайхан харилцаатай байгаа. Би хүүтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг. Өнгөрсөн сарын сүүлээр дуучин Жастинтай санаандгүй байдлаар муудалцсан. Тэгэхдээ бид зодолдоогүй. Би зүгээр л түүнд зөвлөгөө өгөхийг хүссэн ч тэр татгалзсан. Ингээд л боллоо” гэж хэлжээ.
Түүний тоглосон уран бүтээл энэ сарын 31-нд Нью Йорк хотод нээлтээ хийхээр болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ