Үндэсний номын ордны шавийг тавилаа

img

Үндэсний номын сан буюу “Үндэсний номын ордны шинэ цогцолбор"-ын барилгын суурь тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Үндэсний номын ордны шинэ цогцолбор нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газарт баригдах юм. Шинэ номын сан нь олон улсын стандартад нийцсэн, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, уншлагын танхимуудтай байх аж.

ө

Нийтдээ 11 давхар барилга барих бөгөөд 12 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм байна. Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах бол таваас дээш давхарт үндсэн фондууд байрлах гэнэ.

а

Үндэсний номын ордны шинэ цогцолборын барилгын зураг төслийг  “Эгэл” ХХК хийсэн бол барилгын ажлын гүйцэтгэгчээр “АКМИ” холдинг компани ажиллах юм байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

300m2 газарт автозогсоол байхуу:
автозогсоолоо ядаж 700м2 хэмжээтэй 1 айлын газар аваад шийдмээр юмдаа
2014-08-28
300m2 газарт автозогсоол байхуу:
автозогсоолоо ядаж 700м2 хэмжээтэй 1 айлын газар аваад шийдмээр юмдаа
2014-08-28
hunnu:
shaviig gej buruu bichih yum...shavyg bailgui dee
2014-08-28