Калифорнид байрлах АЦС-ыг унтраахыг шаардав

img

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт байрлах Напа хотод 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 100 гаруй хүн гэмтсэн билээ. Газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй айл орон гэрээ алдаж, зам талбай бүхэлдээ сүйдсэн юм. Мөн 100 гаруй шатахуун түгээх газар, 30 ус түгээгүүр эвдэрчээ. Напа хот нь АНУ-ын дарсны өлгий нутаг хэмээгддэг. Тус хотын иргэд сарын өмнө ургац хураалтаа авсан байсан учир хамгийн багадаа хоёр тэрбум ам.долларын хохирол амссан байна.

1

Бүгд найрамдах намаас Калифорни мужид байрлах АЦС-ыг унтраахыг шаардаж, тусгай багаар шалгалт явуулахыг Ерөнхийлөгч Обамагаас хүссэн байна. Тус намын дарга Мич МакКоннелл “Сүүлийн 25 жилийн турш Калифорни мужид ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй. Тиймээс тус бүс нутагт байрлах АЦС-ыг нэн даруй унтрааж, шалгалт явуулах хэрэгтэй. Дахин газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй” гэж хэлжээ.

Калифорни мужийн амбан захирагч Жерри Броун Напа хотод газар хөдлөлтийн дараа онц байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан юм. Тэрбээр өчигдөр Напа хотод очиж, иргэдтэй уулзсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oakland:
hydlaa zalaad baihiin 1000 garyi ail geg hydlaa onoodor ohig yzlee 5-6 ailiin hays nursan bn.
2014-08-29
zochin:
yana da muu ch gesen hooliig n idej baisniih california min setgeld baidag yum.bitgii uunees ih gamshig tohioldoosoi bilee huh tenger min urshuu urshuu.
2014-08-29