Дахин нэг эмч халдвар авчээ
НҮБ-ын эмч нартай Нигер улсад ажиллаж байсан Сингал улсын эмч Педаль Чаг Эбола вирусын халдвар авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Халдвар авсан эмчийг Германы нийслэл Берлин хотод байрлах ДЭМБ-ын Эбола вирустэй тэмцэх “Загалмай” хэмээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ.
1
НҮБ болон Германы төлөөлөгч нар эмчийг Нигерээс тусгай онгоцоор тээвэрлэж, Берлин хотноо авчирсан байна. Германы Эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр “Эмчийн биеийн байдал сайн байгаа. Өнөөдрөөс эхэлж, туршилтаар гаргаж авсан “Замак” эмийг туршиж эхэлсэн” гэв.
ДЭМБ-ын захирал Маргарет Чан халдварын голомтод ажиллаж, энхийн ажиллагаанд оролцож буй бүх эмч, сувилагч, сайн дурынхныг ирэх долоо хоногоос эхлэн шинжилгээнд хамруулах болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр “Эбола вирус Баруун Африкийн таван орноос гадна эмч, сувилагчаар дамжиж өөр орнуудад тархах эрсдэлтэй байна. Тиймээс дан ганц халдвар авсан хүмүүсийг анхаарах бус эмч нарыг хүртэл хяналтандаа байлгах нь зөв” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ