Хэт даврагчид НҮБ-ын нисдэг тэргийг сөнөөжээ
Энэ сарын 26-нд Өмнөд Суданд хүмүүнлэгийн тусламжийн бараа тээвэрлэж явсан “Ми-8” нисдэг тэрэг пуужинд оногдож сүйрсэн юм. Ослын үеэр багийн гурван гишүүн амиа алдаж, нэг гишүүн хүндээр гэмтсэн билээ. Тэрбээр Нью Йорк хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Амиа алдсан багийн гурван гишүүн ОХУ-ын иргэд байсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэж, хэргийн буруутанг олохыг НҮБ-аас шаардсан билээ. Тэгвэл осолдсон нисдэг тэргийг Сири, Йордоны хил орчимд эрхээ тогтоогоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл устгасан хэмээн АНУ-аас мэдэгджээ.
1
“Ми-8” нисдэг тэрэг Бахр-эль-Газаль мужаас Бентиу муж руу тусламжийн бараа тээвэрлэж явсан бөгөөд орон нутгийн цагаар 14.00 цагт холбоо тасарсан байна. Удалгүй Бентиу мужаас 10 километрийн зайд осолдсон байхыг нь олсон аж. АНУ-ын нисэх хүчнээс илгээсэн мэдээнээс “Нисдэг тэргийг “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид сөнөөсөн. Хэргийн газраас холгүй, тэдний хэрэглэл болон эд зүйл олдсон” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ