Брэд Жоли нар нууцаар хуримлажээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн амралтын өдөр Францын нэгэн хотод нууцаар хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд тоглосныхоо дараагаас хамт амьдарч, зургаан хүүхдийн эцэг эх болсон юм. Тэгвэл өчигдөр Брэд ирэх сар нээлтээ хийхээр зэхэж буй  “Fury” киноныхоо сурталчилгаанд зориулж Нью Йорк хотод байрлах “The Tank Museum”-д хэвлэлийнхэнтэй уулзах үедээ хуримын бөгж зүүсэн байжээ. Тэрбээр Жолитэй хамт амьдрах болсноосоо хойш ганц ч удаа хуримын бөгж зүүгээгүй юм. “TMZ” сайт “Тиймээс тэднийг хуримаа хийж, зургаан хүүхдээ Брэд өөрийнхөө овгоор овоглох боллоо” хэмээн бичжээ. Тэд албан ёсоор хуримаа хийгээгүй учир зургаан хүүхдүүд Брэд, Жоли гэх овогтой байсан юм.

1

Жолигийн аав жүжигчин Жон Войт хүртэл тэднийг хуримаа хийснийг баталж “Охин минь хуримынхаа үеэр ямар үзэсгэлэнтэй харагдсан гэж бодно. Яг л тэнгэрийн дагина шиг” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ