"Эрсдэлгүй ээлтэй сургууль" хөтөлбөр хэрэгжүүлнэ

img

Энэ хичээлийн жилээс нийслэлийн ЕБС-иудад “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

а

Уг хөтөлбөрийг нийслэлийн Цагдаагийн Газар, Монголын сурагчдын холбоо, Тэнгэр даатгал компанитай хамтран хэрэгжүүлэх ба гэмт хэргийн зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох. Эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, эцэг эхчүүд, сурагчдын дотоод хяналтыг зохион байгуулах. Мөн  сургуулийн дотно болон гадна талт аюулгүйн бүсийг бий болгох зорилготой юм байна.

а

“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын нэгнээс School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхлэх юм байна. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг нийслэлийн тавдугаар сургууль, 20 дугаар сургууль, хоёрдугаар сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ