Майкл Жэксон энэ өдөр мэндэлжээ
Попын хаан Майкл Жэксон 1958 оны энэ өдөр Индиана мужийн Гэри хотод мэндэлжээ. Майклын цомгууд дэлхий даяар 140 сая ширхэг борлуулагдсан байдаг. Тэрээр 2009 оны зургадугаар сарын 25-ны өдөр Лос Анжелес дахь гэртээ ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан юм. Зүрх нь зогссоны улмаас нас барлаа хэмээн мэдээлсэн ч задлан шинжилгээний дараа нойрны болон тайвшруулах эмийг өндөр тунгаар хэрэглэснээс нас барсан нь тогтоогдсон билээ.
1
Попын хааны төрсөн өдөрт зориулж АНУ-ын бүх телевиз Майклыг эргэн дурсч, “This is Michael Jackson” хэмээх баримтат киног нь үзүүлэхээр болжээ. Мөн Холливудын гудамжинд байрлах “Майклын од” дээр олон мянган фэн нь цэцэг өргөсөн тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин Жастин Бэйбир твиттертээ “Би таны үргэлжлэл. Төрсөн өдрийн мэнд хүргье” хэмээсэн бол Жастин Тимберлейк “Миний шүтээн Майкл” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ