Роналду Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо

img

Францын Монако хотноо өнгөрсөн шөнө 2014-2015 оны улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааг тодруулах үйл ажиллагаа болж өндөрлөсөн тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэ үеэр өнгөрсөн улирлын Европын шилдэг тамирчныг тодруулсан юм. Ингээд өнгөрсөн улирлын буурал тивийн шилдэг тамирчнаар Реал Мадрид клубын Португал тоглогч Криштиан  Роналду тодорлоо. Түүний хувьд энэ шагналыг анх удаа хүртэж байгаа юм.

1

Тэрбээр шагнал авсныхаа дараа “Миний цуглуулгад дутагдаж буй ганц цом энэ байсан. Би мэргэжлийн хөлбөмбөгчин болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд авч болох бүх шагналыг авсандаа маш их баяртай. Миний чадвар болон урам зоригийг минь үнэлсэн та бүхэнд баярлалаа” хэмээн хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
17gool record champios league n neg ulirald hiisen avah erhtei‘odoo ene jiliin delhiin shildeg bolooroi amjilt husie hala madrid
2014-08-30
go go go ronaldo:
schwainstiger robben chn nas n yvaa xogshin adguusnuud,,,ene tsag uedee diildku bga messi ron 2iig odoo yaltai bileedee chadaj bnshd hehe xumuus ene2t xairtai ene 2 xolbombgiig ulam goy bolgodg.
2014-08-29
болиооооо:
пяхлуу....одоо энэ роналдо месси 2-с залхаж бна даа. швайнштайегер роббен гээд мундаг залуус олон бна ш дээ
2014-08-29