Бейонси Ники Минажид зүүлт бэлэглэв
Дуучин Бейонси реппер гүнж Ники Минажид саяхан цацагдсан “Flawless” дуунд ажилласан явдалд талархалаа илэрхийлж зүүлт бэлэглэсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “MTV Video Music Awards” ажиллагаанд хамтдаа оролцжээ. Бейонси энэ үеэр Ники Минажид алмаазан шигтгээтэй “Flawless” гэж бичсэн зүүлт бэлэглэсэн байна. Реппер бүсгүй өчигдөр өөрийн инстаграмдаа зүүлтнийхээ зургийг байршуулж “Хамтран ажиллах таатай байлаа. Чи бол миний шүтээн. Чамаас ийм гайхалтай бэлэг авна гэж зүүдэлсэнгүй. Хүний ачийг мартахгүй байна гэдэг сайн хэрэг” хэмээн бичжээ.
1
Харин Бейонси твиттертээ “Миний урмыг хугалаагүй чамд баярлалаа. Энэ бол өчүүхэн бэлэг. Бид хоёрын нөхөрлөл үүрд мөнх байгаасай” хэмээн жиргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ