Жолиг зүрхний хулгайч гэжээ

img

Жүжигчин Женнифер Анистон “Jimmy Kimmel Live” нэвтрүүлэгт оролцож байхдаа Анжелина Жолиг хулгайч хэмээн хэлжээ. Саяхан Брэд Питт, Жоли нар нууцаар хуримласан юм. Энэхүү мэдээ нийтэд цацагдсаны дараахан Анистон шууд нэвтрүүлэгт оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн аж.

1

Тэрбээр “Брэд бид хоёр дэндүү сайхан амьдарч байсан. Бүгд л бидэнд атаархдаг байсныг санаж байна. Найзууд минь хүртэл Брэдийг харахаараа “төгс” гэж хэлдэг байсан. Харин Жоли Брэдийн толгойг эргүүлж, хамт амьдрах болсон. Одоо хараач тэд хуримаа хийгээд сайхан амьдарч байна. Жоли дэндүү сайн зүрхний хулгайч учир тэр сайхан амьдарч чадлаа. Тэгэхдээ би атаархахгүй ээ. Бүх зүйл эргэдэг гэдгийг сануулмаар байна” гэжээ.

Анистон хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн Жастин Терутатай сүй тавьсан ч гэрлэх бодолгүй байгаагаа гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hunii nohor oodn tataad suuchdag ovoo garaa.naiziinha nohor ehneriig avaad suuchdag yum bas bdiin da
2014-08-30