Фергюсончууд Засгийн газраа шүүхэд өгөв

img

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэд цагдаагийн бууны суманд өртөж амиа алдсан  Майкл Браун хүүгийн үхлээс үүдэж, энэ сарын 17-ноос өнөөдрийг хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хэвээр байгаа юм.  Тус хотын дарга онц байдал зарлаж, 1000 гаруй тусгай хүчин, цагдааг хотод нэвтрүүлж, хөл хорио тогтоосон билээ.

df

“AFP” агентлагийн мэдээлснээр “Фергюсон хотын иргэд Засгийн газраа иргэдийн эрх чөлөөнд халдсан хэмээн буруутгаж, 40 сая ам.долларыг шаардаж, Миссури мужийн шүүхэд гомдол гаргасан” гэв.  Тэд “Засгийн газарт үйлчилдэг цагдаа нар гэм буруугүй хүүг буудан хөнөөсөн төдийгүй жагсаал хийж буй иргэдийг тараахын тулд резинин сум, нулимс асгаруулагч хий ашигласан, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөт арьстай иргэдээ хамгаалахын тулд юу ч хийхгүй байна” хэмээн буруутгажээ.

df

Нэхэмжлэл гаргасан зарим иргэд өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр цагдаагийханд баригдаж, ямар ч үндэслэлгүйгээр зодуулсан хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ. Хотын иргэд Фергюсон хотын цагдаагийн газрын дарга Том Жексон, орлогч Сент Луис тойргийн цагдаагийн газрын дарга Жон Делмар нарыг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаасаа чөлөөлөгдөхийг шаарджээ.

бө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ