Эрлийн ажиллагааг дахин эхлүүлнэ

img

Энэ оны гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “МН370” онгоц сураггүй алга болсон юм. Онгоц сураггүй алга болсны дараа дэлхийн 25 орны 3500 гаруй аврагч, 10 гаруй төрлийн хайлтын системээр хайсан ч олж чадаагүй билээ. Тус онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явжээ.

бө

Тэгвэл Австралийн Ерөнхий сайд Тони Эббот сураггүй алга болсон “МН370” онгоцны эрлийн  ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлтээ илэрхийлж, Малайзын Засгийн газартай холбогдож, нааштай хариу авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

бө

Ерөнхий сайд хэлэхдээ “Бид “МН370” онгоцноос ганц ч хэлтэрхий олж чадаагүй байж,  эрлийн  ажиллагаагаа зогсоож болохгүй. Олон гэр бүл уй гашууд автаж байна. Тиймээс Австрали улсаар ахлуулсан аврах, тусгай багийг бүрдүүлж онгоц осолдсон байх магадлалтай Энэтхэгийн далайд дахин эрлийн ажиллагааг эхлүүлэх болно. Энэ удаагийн хайх ажиллагаанд илүү олон аврагч, техникийг ашиглах болно” гэжээ.

бө

Шинжээчид онгоцыг Австралийн Перт хотын баруун хэсэгт орших далайд унасан байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.

бө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батна:
муу бэртэгчин энд тэндхийн сайтуудаар битгий муу муухай юм уриалж бичээд яваад бай. чи үхээгүй л байгаа юм уу? /малайз улс дааж давшгүй өрөнд унулаа даа/
2014-09-01
jakii:
yu gj de.enerengui uilsed olon uls handib urguj bga urguh ch estoi.yu gj buh zardlig tulj bdgim.chi l tiim amia bodson bertegchin zantai yum bn lda.
2014-09-01
зочин:
даанчдээ манай эрний энэ хөгжил ч дээ "ганц онгоц олчихгүй"
2014-08-31
малайз улс дааж давшгуй оронд уналаа даа:
маш их зардлыг малайз улс толох болж дээ. эрэн хайсан бух зардлыг тухайн улс хариуцах естой тийм учраас малайз улс тэр олон орны эрэн хайсан техникууд мэргэжилтэнгуудийг зардлыг бугдийг нь толох болно
2014-08-31