Порошенко АНУ-д айлчилна
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх сарын 18-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү айлчлалаар Украины хямралын асуудлаар ярилцаж, эдийн засаг болон эд материалын тусламж авахаар төлөвлөсөн хэмээн Украины Засгийн газраас мэдэгдсэн байна.
бө
Ерөнхийлөгч Порошенко хэлэхдээ “Яг одоо Украин АНУ-ыг түшиж, ахаа гэж хүндлэхээс өөр арга алга. Оросын Засгийн газар санаатайгаар зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагч нарыг зэвсгээр хангаж байна. Тиймээс армийн цэргүүд цохилт өгч, эзлэгдсэн бүс нутгуудаа эргүүлэн авахын тулд тэмцэж буй ч тэдний дуусдаггүй зэвсгээс болж ухрахад хүрээд байна. Манай улс АНУ-ын сүүлийн дэвшилтэд зэвсгийн тусламжтай Орос болон Оросын талыг баримтлагчидтай нүүр тулж, Крымийг буцаан авах болно. Обама бидэнд тусална хэмээн найдаж байна” гэж хэлжээ.
бө
Ерөнхийлөгч Порошенко өчигдөр Турк улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байсан ч нийслэл Киев хотод болж буй мөргөлдөөний улмаас айлчлалаа түр хугацаагаар хойшлуулсан тухай “Ukraine post” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
бө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ