Өнөөдрөөс хуучин маршрут, үнээрээ үйлчилнэ

img

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой зохицуулалтуудыг хийсэн.

а

Үүний хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлсэн. Энэхүү зохицуулалт нь өчигдөр орой дуусгавар болсон ба өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусууд хуучин маршрут, үнээрээ үйлчилж эхэлнэ.

а

Мөн энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Уг зохицуулалт ч өчигдөр оройн 21.00 цагт  дууссан. Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үйлчлэх юм.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

6666:
yoo ashgui dee
2014-09-01