Ахмет Давутоглу Ерөнхий сайдаар томилогдов

img

Туркэд энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн тэргүүнээр сонгогдсон юм. Эрдоган  өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Засгийн газрын тэргүүний албанд Гадаад хэргийн сайдаар 2009-2013 онд ажиллаж байсан Ахмет Давутоглуг томилогдсон билээ. Тэрбээр өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж шинэ кабинетаа бүрдүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

1

Шинэ Ерөнхий сайд ард түмэндээ хандаж “Туркт өнөөдрөөс эхэлж бүх хүмүүст нээлттэй, үсрэнгүй хөгжилтэй улс болох болно. Энэ бүхний төлөө бид бүгдээрээ нэгэн хүчээр хамтдаа ажиллах болно” гэж хэлжээ.  Мөн Ахмет Давутоглуг Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа “Ардчилсан хүчний холбоо” намынхан эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаялт зарласан байна. Тус намны лидер “Эрдоган Туркт эрхээ тогтоохын тулд гарынхаа үзүүрийг Ерөнхий сайдаар томилж, бүх эрх мэдлийг түүнд шилжүүлж өглөө” хэмээжээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Туркийн гол сөрөг хүчний удирдагчид оролцоогүй юм. Тэд энэхүү сонгуулийн хууль бус хэмээн мэдэгдэж буй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
алайд дахин хайх ажиллагааг явуулах болно"туркийн гол сөрөг хүчний удирдагчид оролцоогүй юм. тэд энэхүү сонгуулийг хууль бус хэмээн мэдэгдэж буй билээ.
2014-09-01