Наренда Моди Японд ирлээ
Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар тус улсад таван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд маргааш тус улсын эзэн хаан Акихито болон хатан хаан Житоод бараалхахаар болсон байна. Наренда Моди “NHK” телевизэд “Япон бол Энэтхэгийн сайн нөхөр. Сайн нөхрийнхөө урилгаар танай үзэсгэлэнт улсад ирсэндээ таатай байна. Хоёр орны нөхөрлөл үүрд мандан бадраг” хэмээн яржээ.
6
Японы Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүнори хэлсэнээр “Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд түүхэндээ анх удаагаа хоёр орны армийнхан хамтарсан цэргийн сургуулилт хийх болно. Азийн хамгийн хүчирхэг гүрнүүд хамтарсан цэргийн сургуулилт хийх нь эр цэргийн ур чадвар дээшлэхээс гадна хоёр гүрний хувьд асар том давуу тал” хэмээжээ.
6
Ерөнхий сайд Модиг Батлан хамгаалахын сайд Шри Уишну дагалдаж Японд улсад ирсэн байна.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ