Лиам Хемсворт: Майли Сайрус бол миний анхны хайр
“Өлсгөлөн тоглоом” цувралын од Холливуудын залуу уран бүтээлч Лиам Хемсворт “Nice” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Түүнийг дуучин Майли Сайрусын сүйт залуу байсан гэдгээр нь хүмүүс сайн таних билээ. Хосууд энэ оны нэгдүгээр сард тодорхойгүй шалтгаанаар салцгаасан юм.
.
-Сайн байна уу. Холливуудын сайхан залууг ойроос харах сайхан байна. Үнэхээр сайхан залуу юмаа. Сүүлийн үед ямархуу амьдарч байна даа?
-Магтаал сонсох сайхан байна. Сүүлийн үед АНУ-Канадын уран бүтээлчдийн хамтарсан нэг уран бүтээлд тоглохоор төлөвлөж байгаа юм. Тэгэхдээ зохиол хараахан бэлэн болоогүй байгаа учир хувийн бэлтгэлээ хангаад, дууссан хэдэн хуудас зохиолтой танилцаад л сууж байна. Өнгөрсөн жилээс эхлэн амьдрал минь нэгэн хэвийн, уйтгарлах завгүй ажиллаж, амьдарч байна. Энэ амрах завгүй амьдрал сүүлийн үед таалагдаж байгаа.
.
-Ганц бие залуугийн хувьд зугаацах завгүй ажиллаж, гэр-ажил гэсэн маршрутаар явна гэдэг чинь уйтгартай шүү дээ. Мэдээж хэрэг өөртөө цаг гаргаж, шинэ хайр дурлалын эрэлд гарч байгаа биз дээ. Ийм сайхан залуу юм байж?
-Та надаас карьер, хайр дурлал, мөнгө, гэр бүлийн аль нь орох вэ гэж асуувал би шууд л карьер гэж хариулах болно. Яагаад гэвэл би Холливуудад орж, зайгүй болтлоо сараачсан цаасан дээр Лиам Хемсворт гэх нэрээ бичихийн тулд хангалттай хөдөлмөрлөж, одоо л найруулагч нарын анхааралд өртөх үедээ хайр дурлал, шунал тачааллаасаа болж тэднийг гомдоохыг хүсэхгүй байна. Би хэрвээ 100 хүнд танигдвал өөрийгөө өөрчилж, бүхний хайрыг хүлээсэн жүжигчин, уран бүтээлч болно гэж боддог байсан. Яг одоо 100-гаас илүү хүн намайг мэдэж, таньж байгаа учир би бусдад үлгэр дуурайлал үзүүлмээр байна. Бас жүжигчин хүн авах ёстой бүх шагнал, нэр хүндийг хүртэхийг хүсч байна. Энэ бүхний төлөө би хичээж байгаа. Бурхан надад хайртай.
.
-Та бол сайн залуу. Хэвлэлэээр таныг муулдаггүй, харин магтдаг. Харин экс сүйт бүсгүй дуучин Майли Сайрусын тухай бол өдөр алгасалгүй гарч байна. Энэ бүхэн ямар санагддаг вэ?
-Бид хоёр харилцаандаа цэг тавьсны дараа нэг нэгнийхээ асуудалд оролцохгүй, нэг нэгнээ муулахгүй, өнгөрсөнөө дурсахгүй гэж тохиролцсон юм. Би эр хүний хувиар өнөөг хүртэл амласандаа хүрсээр байна. Майлиг яадаг эсэхийг нь сайн мэдэхгүй. Надад хувийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл хянагч байдаг. Тэд өглөө бүр хэвлэлтээс гардаг сонин, сэтгүүл энэ тэрийг шалгаж, миний тухай бичсэн мэдээ нийтлэл зэргийг нягталдаг. Энэ бүхэн эхлээд онцгүй санагддаг байсан ч сүүлдээ зүгээр гэдгийг нь ойлгосон. Би гэртээ амарч байхад зарим шар сонин борлуулалтаа өсгөхийн тулд намайг хэн нэгэнтэй холбож, хийсвэрээр болзоонд хүртэл явуулах тохиолдол цөөнгүй удаа гарсан. Тиймээс л хэвлэл хариуцсан зөвлөхтэй болсон. Анх Майли бид хоёр харилцаагаа цэглэсний дараа их хэцүү байсан. Бүх сонины эхний нүүрэнд, дараа нь Майлигийн өөрчлөлтийн тухай бичих болсон. Би тэр үеэс л шаардлагатай гэж үзвэл сонин уншдаг болсон. Сониноос өөрийнхөө болон Майлигийн тухай унших таагүй байдаг.
.
-Та үнэхээр сэтгэлийн хаттай юм. Би таныг л ганцаараа Майли Сайрусын өөрчлөлтийг мэдэхгүй байгаа гэж бодсон. Харин та эр хүнийхээ хувиар энэ тухай ам нээдэггүй байжээ?
-Тиймээ. Тэгэхдээ яагаад одоо ярьж байгаа юм бэ гэж үү. Салаад удаагүй байхдаа эргээд нийлэх болов уу. Майли ямар шийдвэр гаргах бол гэх хүлээлт байсан. Би түүнийг эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байлгахыг хүссэн. Тэгээд л хажуунаасаа явуулсан юм. “Майли одоо Холливуудын сахилгагүй охидын нэг болсон”, “Тайзан дээр хэрхэн биеэ авч явааг нь хар даа” гээд л намайг тайван орхидоггүй хэсэг хүмүүс одоо хүртэл байсаар л байна. “Би түүнтэй ямар ч дотно харилцаагүй, найзууд биш” гэж хэлэх бүрт дооглох хүмүүс намайг тойрон хүрээлсээр байгааг сайн ойлгохгүй л байна.
.
-Та хоёрын харилцаа яагаад төгссөн юм бэ. Майли тантай өсвөр насны жоохон охин байхдаа учирч, 18 нас хүрээгүй байхдаа сүй тавьсан. Харин хорьж болдоггүй 20 насандаа танаас салсан нь түүний буруу юу. Мэдсээр байж өөрөөсөө дүү охинтой уулзаж, дотно харилцаанд орсон, миний өмнө хараад сууж байгаа залуугийн буруу юу?
-Сайн мэдэхгүй байна. Хэрхэн хариулахаа ч мэдэхгүй байна. Нэгэнт өнгөрсөн хайрын түүхийг одоо дэлгээд хэнд ч хэрэгтэй билээ. Зүгээр л орхи. Энэ насандаа харамссан ганц зүйл минь. Амьдралд минь дахин ийм уй гашуу бүү тохиогоосой гэж найдаж байна.
_
-Нэг зүйлийг асуумаар байна. Та хоёр салсанаасаа хойш уулзсан уу?
-Тийм.
_
-Хэзээ, ямар шалтгаанаар?
-Би Майлид сүй тавихдаа бэлэглэж байсан сүйн бөгжийг минь буцаан өгөх үед нэг удаа уулзсан. Тэгэхдээ би аваагүй. Бэлгээ буцаан авна гэдэг тоогүй хэрэг. Үнэндээ Майли Сайрус бол миний анхны хайр.
.
-“Өлсгөлөн тоглоом” цувралд хамт тоглосон жүжигчин Женнифер Лоуренс өмнө нь надад ярилцлага өгч байхдаа таны тухай нэг нууцыг дэлгэсэн?
-Сонирхолтой юм. Юу гэж.
.
-Лоуренс хэлэхдээ “Бид ачаалалттай зураг авалтын дараа 1-2 цаг амрах өрөөнд орж, амардаг. Тэр үед Лайм “Би гайхаж байна. Майли яагаад ийм өөр болчихвоо. Бурхан минь” гээд л гомдоллож гардаг гэсэн. Энэ үнэн үү. Таныг хүртэл Майлигийн өөрчлөлт айлгасан хэрэг үү?
-/Инээв/ Женнифер Лоуренс чи надтай таарнаа. Бага зэрэг айлгасан шүү. Тэгэхдээ хувь хүний сонголт учир би хүндэтгэж байна.
_
-Би ийм хариулт авахыг хүсээгүй шүү дээ. Жоохон цогтой хариулт өгөөч дээ?
-Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна. Майли ч юу гэж бодох билээ. Салсан найз охиныхоо тухай инээгээд ярьж байхыг харвал тэр ч галзуурах байх /Инээв/
_
-Эйза Гонсалесийн тухайд?
-Юу гэж.
_
-Та энэ бүсгүйтэй Майлигээс салсаныхаа дараа уулзах болсон шүү дээ?
-Зүгээр л өөрийгөө эрх чөлөөтэй ганц өдөр байлгахыг хүссэн. Өөр зүйлгүй. Ганц, хоёр удаа уулзаад л салцгаасан. Одоо ганц бие байгаа.
_
-Энгийн хэдхэн асуултад минь сайхан хариулт өгсөн чамд баярлалаа. Утасны дугаараа үлдээгээрэй. Охидууддаа та нарт боломж байна шүү. Хемсвортыг ганц бие гэдгийг нь мэдлээ. Тиймээс залгаарай. Чи ингэхэд ямар охидод дуртай вэ. Холливуудын ихэнх залуус “Victory secret”-ийн сахиусан тэнгэрүүдэд дуртай?
-Баярлалаа. Миний сэтгэл дээр бүжиглэх тийм л охид хэрэгтэй байна. Би яг одоо их ганцаардаж байна. Тиймээс хагас зүрхийг минь бүтэн болгож чадсан бүсгүйг зүгээр ч нэг алдахгүй гэдгээ амлаж байна. “Victory secret”-ийн сахиусан тэнгэрүүд ч үзэсгэлэнтэй шүү. Бас байж болох л хувилбар.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ