Сьерра-Леон улсад 14 эмэгтэй халдвар авчээ

img

Баруун Африкийн орнуудад дэгдэж, 1500 хүний аминд хүрсэн Эбола вирусээр  Сьерра-Леон улсад өнгөрсөн амралтын өдөр 14 эмэгтэй нэгэн зэрэг халдвар авсан тухай ДЭМБ-аас мэдээлснийг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Эдгээр эмэгтэйчүүд ямар шалтгаанаар халдвар авсан нь тодорхойгүй байна. Нэг эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа” гэж мэдэгдэв.

7

Сьерра-Леон улсад Эбола вирусээр 358 хүн амиа алдаж, 200 гаруй хүн халдвар авсан гэж ДЭМБ-аас мэдээлж, тус улсад зорчихгүй байхыг дахин сануулсан юм. Өнгөрсөн сарын 22-нд тус улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома орон даяар онц байдал зарлаж, улсын сангаас 500 мянган ам.доллар гаргасан билээ.

7

НҮБ-аас мэдээлсэнээр  Эбола вирусээр  3000 хүн халдвар авсны ихэнх хувь нь 10-35 насныхан байгаа гэв.

 7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ