“МН370”-оор шоу хийхгүй байхыг хүсэв

img

Өнгөрсөн гуравдугаар сард сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцоор улс төрийн тоглолт, шоу хийхгүй байхыг зорчигчдын гэр бүлийнхэн Австралийн Засгийн газраас шаардсан тухай “www.deccanchronicle.com” мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдөр Австралийн Ерөнхий сайд Тони Эббот сураггүй алга болсон онгоцыг хайх ажиллагааг дахин эхлүүлж, Энэтхэгийн далайд хайхаа мэдэгдсэн юм.

6

Тэгвэл зорчигчдын гэр бүлийнхэн Малайзын Ерөнхий сайд Наджиб Разакт гомдол гаргаж,  “МН370 онгоц анх сураггүй алга болоход л Энэтхэгийн далайд хайсан. Олон орны аврагчил өнөөг хүртэл тус далайгаас онгоцны жижигхэн хэсгийг ч олоогүй. Онгоц Энэтхэгийг далайд байгаа эсэх нь асуудалтай. Тиймээс та энэ асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүсье. Хэрвээ энэ удаагийн хайх ажиллагаа үр дүнгээ өгөхгүй бол өлсөглөн зарлах болно” гэжээ.

7

Эббот энэ сарын 7-ны өдөр Малайз улсад айлчлахаар болсон байна.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ