Двайн Уэйд хуримаа хийлээ
“NBA”-ийн “Miami Heat” багийн тоглогч Двайн Уэйд өнгөрсөн амралтын өдөр жүжигчин Габриелле Юнионтой хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд хуримын ёслолоо Нью Йорк хотод байрлах “Beverly Hills” зочид буудалд хийсэн бөгөөд Леброн Жеймс, Коби Брайнт, Дуайт Ховард зэрэг сагсан бөмбөгийн амьд домгууд оролцсон байна.
6
Уэйд хуримынхаа ёслолыг сурвалжлах эрхийг “The Telegraph” сонин, “People” сэтгүүлд зөвшөөрсөн бөгөөд бусад хэвлэлийхэнд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайтад уламжилжээ.
6
Хосууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд сүй тавьж буйгаа зарлаж, жүжигчин бүсгүй сүйн бөгжөө твиттер хуудастаа хүртэл байршуулж байсан юм. Уэйд хайртай бүсгүйдээ сая ам.долларын үнэтэй 8.5 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн билээ. 42 настай жүжигчин Габриелле Юнион, 32 настай Дуэйн Уэйд нар 2009 оноос болзож эхэлсэн юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ