Барилгад хий дэлбэрч, зургаан хүн амиа алджээ
Парис хотын Росни-Соус-Боис дүүрэгт байрлах таван давхар нийтийн орон сууцанд дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас тус сууцны урд тал нь нурсан байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Дэлбэрэлт болох үед орон сууцанд 50 гаруй оршин суугч байсан. Аврагчид шуурхай ажилласны дүнд 40 гаруй иргэнийг нурангинаас гаргаж авсан. Зургаан хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга байгаа” гэж “Paris newspaper”-д ярьжээ.
6
Дэлбэрэлтийн улмаас 12-15 насны гурван хүүхэд амиа алдсан байна. Гал сөнөөгчид нурангиас дахин гурван цогцос олсон боловч танигдах боломжгүй байгаа хэмээжээ. Онцгой байдлын газраас “Хий дэлбэрсэний улмаас осол гарсан. Санаатай бус санамсаргүй осол. 11 хүн бэртсэний дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн” гэж мэдээлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ