Уильям гэр бүлийнхээ хамтаар Хятадад айлчилна

img

Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон болон ханхүү Жорж Александр Луи нар ирэх оны нэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 1997 оны тавдугаар сард ханхүү Чарльз Хонгконг улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айчлал хийж байжээ. Бээжингийн удирдлагууд 17 жилийн дараа хийх гэж буй Британийн дээдсийн айлчлалд гол анхаарлаа хандуулж эхэлсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээллэсэн байна. Ханхүү Уильям болон гүнжийн айлчлал долоо хоног үргэлжлэх болно гэж Букингемийн ордны хэвлэлийн албанаас уламжилжээ.

6

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны түүх соёл, үндэсний урлагийн асуудлаар ярилцаж, байр сууриа солилцохоор төлөвлөсөн байна. Ханхүү Си Зиньпинтэй уулзах үеэрээ Түвд орны асуудлаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерион хэлжээ. Камерион 2012 онд XIV Далай ламтай Францад уулзаж байсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
тэнгис кинотеатрын хойно байрлалтай 1 өрөө байр хөлслүүлнэ. 8858-3333
2014-09-01