Улаанбаатарын агаарын бохирдлын талаар мэдээлэл хийв

img

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт нар өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцож мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй байна. Гэвч энэ бүхэн нь стандартад заасан  хэмжээнээс 1,6-2,7 дахин их байсаар байгаа гэдгийг  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэллээ.

ый

2013-2014 онд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болох юм. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

ы

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил үргэлжилж, энэ онд 66 223 өрхөд 2.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчийн 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбон шинэчилэхээс Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг таван уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбожээ.

Агаарын чанарын хяналт, шинжилгээний чиглэлээр агаарын чанарын мэдээг ард иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг мэдээллийн эх үүсвэрийн нэгдсэн сантай болгох зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний  хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.  Энэ системийг ашиглаж эхэлснээр агаарын чанарын мэдээллийг иргэд цахим хуудас болон гар утсаар дамжуулан авах боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт LED дэлгэцээр дамжуулан олон нийтэд агаарын чанарыг энгийн ойлгомжтой байдлаар мэдээлдэг болно гэлээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
odoo ene yamiig tatan buulgah heregtei. yuch hiideggui zugeer l agaar ene sard bohirdoltoi baina , gedeg medeelel ugdug uur hiih ajil baihgui iim yamaar yah geed baigaa yum boloo. tertee tergui nudend il hamar tsorgison utaa,toos baihad ter heden terbumiin hemjih bagaj hend heregtei yum be.uursudduu ajliin mest /yam / baiguulaad tus*,tusluus mungu abaad idej baidag. ariach dee.
2014-09-02
зочин:
юун 10 дэлгэц бэээээээээээээээээ, энэ чинь агаар цэвэршихэд нөлөөтэйм үү, мөнгө идэх арга ш дээ, хятадаас хямд аваад, тэдээр авсан гэж баахан мөнгө иддэг биз дээ, энэ ан чинь өмнөх муу нэрт ман-аас 100 дахин илүү идэж байна даа,
2014-09-02
зочин:
яам, том газрууд бодлого энэ тэрээ тодорхойлж, шийдвэрээ хугцаанд нь гаргаж бай. нийслэл, аймгийн ажлыг гардан гүйцэтгэх огт хэрэггүй. төсөв хэмнэх үүднээс яам, дээд газруудын орон тоог нилээд цөөлөх хэрэгтэй.
2014-09-02
сонгогч:
оюун одоо болсоон түүнийг зайлуулсан нь дээр. тэр ямар ч шаарлага хангахгүй хүн гэдэг нь энэ олон жил харууллаа. ахыг нь бодоод байлгаад блаа ш дээ. хаваажид.
2014-09-02
ardchilal:
demii yumand mungu zarakh ymdaa. ter sambar ni utaag buuruulakhgui shuu dee. ikh ajil khiij baigaa dur esgekhee bolooch.
2014-09-01
aziin tsagaan dagina bailaa:
ulaanbaatar maani aziin tsagaan dagina gesen nertei agaar ni tseverhen saihan hot baijdee. odoo ch utaanbaatar hochtoi uurtai hugshin emgen shig boljdee.
2014-09-01
nurzed:
neeree tiim shuu minii jaahan baih ued aziin tsagaan dagina maani utaa baga baisan shuu niisleliin udirdlaga salhinii amand *an ailiig nuulgeed suid boldog bailaa
2014-09-01
amraa:
oyun saidaa tanii derged baigaa yamnii turiin nariin, gazriin darga nar zuvluhuud er ni yu hiideg yum be utaag baga ch boltugaa darii gebel ger horoolliin salhinii aman deerhi ailuudiig nuulgeed orond ni salhin park baiguulaachee ulaanbaatar hotiin togtmol salhinii hurd 5-9 m/s shuu dee tsahilgaanaa todorhoi hemjeegeer gargaad tubiin shugamand holbogdloo tsahilgaan stantsuud nuurs tuleh ni bagaslaa ur dun ni medeej ok demjij baina /jaahan zaslaa/
2014-09-01
batbold:
oyun saidaa tanii derged baigaa yamnii turiin nariin, gazriin darga nar zuvluhuud er ni yu hiideg yum be utaag baga ch boltugaa darii gebel ger horoolliin salhinii aman deerhi ailuudiig nuulgeed orond ni salhin park baiguulaachee ulaanbaatar hotiin togtmol salhinii hurd 5-9 m/s shuu dee tsahilgaanaa todorhoi hemjeegeer bagasgalaa tsahilgaan stantsuud nuurs tuleh ni bagaslaa ur dun ni medeej ok
2014-09-01
ard tumen:
harin tiim odoo oirtoj bgaa.ali hediid ajil hiih estoi namar ovol bolloo
2014-09-01
zochin :
oyun said ene jil yu ch ajilla hiigeegui bna..ogtsoroochee
2014-09-01