Луганскийн нисэх буудалд буудалцаан болжээ
Украины зүүн хязгаарын Луганск мужийн олон улсын нисэх буудалд буудалцаан болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Украины армийнхан тус онгоцны буудлыг салан тусгаарлагч нараас чөлөөлсөн юм. Харин салан тусгаарлагчид өчигдөр онгоцны буудлыг эзлэхийг санаархаж, армийн дайчидтай харилцан гал нээсэн байна. Энэ үйл явдлын улмаас онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар хаахад хүрчээ.
6
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Цэргүүд болон салан тусгаарлагч нар ойролцоогоор 30 минут орчим харилцан гал нээсэн. Энэ үеэр армийн хоёр цэрэг хүнд гэмтэл авч, салан тусгаарлагч нараас 10 хүн шархтсан” гэжээ.
6
Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Луганск мужийн олон улсын нисэх буудалд болсон үйл явдлыг санаатайгаар Орос зохион байгуулсан” гэж хэлжээ. “Нисэх буудлыг эзлэхээр дайрсан этгээдүүд дунд Оросын арминд хүчин зүтгэж байсан ахмад дайчид байсан. Тэгэхдээ энэхүү мэдээллийг батлахад мэдээлэл хангалттай бус байна” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Валерий Гелетея мэдэгджээ.
6
Оросын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Энэ бол санаатайгаар нэг гүрний нэр хүндэд халдах гэсэн башир арга. Ерөнхийлөгч Путин хэзээ ч Батлан хамгаалах яаманд Украинд эзлэн түрэмгийлэх бодлого явуул гэж тушаагаагүй” хэмээн “Орт 1” телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ