Эрчим хүчний сайд Говьсүмбэр аймагт ажиллав
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрчим хүчний сайд С.Сономпил Говьсүмбэр аймагт очиж, Цахилгаан дамжуулах болон түгээх станц, Шивээ-Овоо ХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан байна.
ы
Ажлын явцад аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж Говьсүмбэр аймагт 35 МВт -ын дулааны станц байгуулах ажлыг шийдвэрлэж, Багануур, Чойрын цахилгаан эрчим хүчний шугамын өргөтгөл, дэд станцын өргөтгөлийн ажлын явцтай танилцан, Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн 270 МВт- ын цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр санал солилцжээ.
б
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ