Цөөнхийг хамгаалахыг хүсчээ
Иракийн хойд хэсэгт байрлах Киркук хотод төвлөрдөг Язидис үндэстэнийг хамгаалж, анхаарлаа хандуулахыг НҮБ-ын дарга Бан Ги Мүн тус улсын Ерөнхийлөгчөөс хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид 2000 гаруй Язидис үндэстэн байрлах Ирбил хотод халдлага үйлдэж, 15-35 насны 200 гаруй залуусыг устгаж, 80 гаруй эмэгтэйг хулгайлсан юм. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс “Хэт даврагч нарын гарт өдөрт 10-15 Язидис үндэстэн амиа алдаж байна. 2020 онд гэхэд Язидис үндэстэн устах аюулд орлоо” хэмээжээ.
.
Энэхүү судалгааны дараа Бан Ги Мүн Иракийн ерөнхийлөгчийг ажлаа хангалтгүй хийж байна хэмээн буруутгасан байна. Тэрбээр “Иракийн цөөнх лалын шашингүй Язидис үндэстэнг хамгаалах нь таны үүрэг. Хэт даврагч нар хүчгүй тус үндэстэнг дээрэлхэж, цаг тутам хүчирхийлэл үйлдэж байна. Засгийн газар тэдэнд хандсан төрийн бодлого явуулахыг хүсч байна. Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг Иракт нэвтрэх таатай боломж олгож, туслалцаа үзүүлнэ үү” гэжээ. Иракийн Ерөнхий сайд Хаядар Абади “Биднийг ард түмнээ хамгаалахгүй, айж байна гэж бүү бод. Мөн улсын асуудалд хөндлөнгөөс дүгнэлт хийхгүй байхыг хүсье” гэсэн байна.
__
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ