Энхийг сахиулагчид анхны үүргээ амжилттай биелүүлжээ

img

БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IV Мотобуудлагын батальоны хариуцлагын бүсэд НҮБ-ын Ми-8 нисдэг тэрэг Бентью баазаас баруун урагш 7 км-ийн зайд осолдсон байна. Тиймээс Мотобуудлагын батальоны шуурхай бүлэг өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдрийн 15.00-20.30 цагийн хооронд НҮБ-ын холбогч 2 офицер, 5 энгийн ажилтан, осол болсон газар, нисдэг тэргийг хамгаалалтад авах тусгай үүргийг гүйцэтгэжээ.

ы

Осолдсон нисдэг тэрэг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй чвсан бөгөөд UNO-537 дугаартай Вау хотоос Рубоконагийн чиглэлд байсан ба экипажийн бүрэлдэхүүний гурав нь ослын газар дээр амь үрэгдсэн аж. Харин амьд үлдсэн нэг туслах нисэгчийг яаралтай татан гаргаж амь насыг нь аварсан байна. Осол болсоны дараа IV Мотобуудлагын батальоны захирагч хурандаа М.Батчулуун НҮБ-ын шинжээчдийн багт ажиллаж ослын газарт үзлэг явуулан нисдэг тэргэний хар хайрцагыг олж цэргийн хүчний штабруу амь үрэгдсэн нисэгчдийн цогцсыг агаараар тээврлэх ажлыг зохин байгуулсан байна.

ы

Шинжээчдын бүлгийг ослын газарт ажиллах хугацаанд буун дуу тасралтгүй явагдаж цагийн байдал тогтворгүй байсан хэдий ч батальоны шуурхай бүлэг хамгаалтыг дээд хэмжээнд зохион байгуулан явуулжээ.

ый

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gggg:
google translate-ээр орчуулсан юм бишүү.
2014-09-02
baagii:
er tsergvvdeeree baharhaj bna
2014-09-02
насан:
мотобуудлагын батальоны шуурхай бүлэг өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдрийн 15.00-20.30 цагийн хооронд нүб-ын холбогч 2 офицер, 5 энгийн ажилтан, осол болсон газар, нисдэг тэргийг хамгаалалтад авах тусгай үүргийг гүйцэтгэжээ. гэтэл осолдсон нисдэг тэрэг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй явсан. энэ ямар утгагүй мэдээ вэ кккк
2014-09-02
зулаа:
манай энхийг сахиулагчид сайн байна монгол залуус сэргэлэн авхаалжтай шүү амжилт
2014-09-02