Баатарлаг муурт шагнал гардуулав

img

Австралийн Мельбурн хотод амьдардаг Поппи хэмээх муурыг “Хотын сайн иргэн” цолоор шагнасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Муурыг шагнах болсон шалтгаан нь эзнээ галын аюулаас аварсанд аж. Өнгөрсөн ням гаригт гал тогооны өрөөнөөс нь эхэлж байшинд нь гал гарсан байна. Тэр үед эзэн нь сэрэхгүй байсан учир Поппи муур хөршийнхөө цонхыг нь хагалж, тэдний анхаарлыг нь өөртөө татаж чадсанаар эзнээ галын аюулаас амжилттай аварчээ.

5

Гал сөнөөгчид ирэх үед байшин бүхэлдээ шатаж байсан аж. Харин муур байшин руу нэвтэрч эзнийхээ түрүүвчийг гаргаж ирсэн байна. Дээрх үйл явдлын дараа Мельбурн хотын дарга Роберт Доуле Поппи муурны эрэлхэг зоригийг нь үнэлж “Хотын сайн иргэн” цолоор шагнасан аж. Муурны эзэнд хотын захиргаа болон хотын иргэд шинэ байшин барихад нь туслахаар “Поппи муур” хэмээх хандивын данс нээсэн тухай “Australia post” сонины өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shvp:
shagnaxaac oop yaxav. cain baina
2014-09-03
иргэн:
монголчууд бид муурны талаар буруу ойлголтой явдагаа одоо болих хэрэгтэй. гадныхан муурыг бурхны элч гэдэг бөгөөд муур байгаа айлд муу зүйл орж ирдэггүй, муурнаас жийрхдэг, үнэхээр хүчтэй муу зүйл орж ирвэл муур өөрөө дайждаг байна. муур дайжах нь маш муу бөгөөд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. гэхдээ ихэнх тохиолдолд муур тэр муу зүйлийг өөрөө авч явдаг байна. шинэ болон хуучин байр, машин, эд хөрөнгө авахдаа эхэлж муураа оруулдаг бөгөөд энэ нь түүнд хоргодсон сүнс, муу зүйлийг зайлуулдаг байна. сүүлийн манайхан зарагдахгүй байгаа машин байрандаа муур оруулдаг болсон нь үүнтэй холбоотой. бас муур нь хамуурч *төдгүй бөгөөд юмны аль цэвэрхэн тухтай зүйлийг олж хэвтдэг. охин муур тэжээхэд санаа зоволтгүй бөгөөд зулзагнууд нь * шиг эхтэйгээ удаан байдагүй, зулзагнаас нь эр зулзага авч тэжээхэд эх муур нь яваад өгдөг. нэмж хэлэхэд монголчууд муурыг эзнээ үхээсэй гэж боддог гэж ярьдаг. амьтны хэлийг ойлгож бодол санааг нь уншдаг хүн байхгүйг бид бүгд мэднэ.
2014-09-02
irgen :
zarim humuusees iluu ymdaa hoorhon muur
2014-09-02
bubaa:
hunees iluu migui bas baidag l yum bna xaxaxa
2014-09-02
зочин:
ёстой супер!
2014-09-02