Хоёр “бурхан” уулзжээ
Аргентиний хөлбөмбөгийн амьд домог Диего Марадона Ромын хамба ламтан Францистэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Марадона тэргүүтэй Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид өчигдөр Ватикан хотноо хүрэлцэн ирж, хамбатантай биечлэн уулзсан байна. Энэ үеэр Марадона Францист 1986 онд Мексик улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд өмсч байсан өөрийнхөө өмсгөлийг бэлэглэжээ. Мөн шигшээ багийнхан хамба ламтанд 10 дугаартай Аргентиний шигшээ багийн өмсгөл бэлэглэсэн байна.
.
Францис уулзалтын үеэр “Диего Марадона бол миний баатар. Би хөлбөмбөгийн улаан фэн. Намайг фэн болгосон ганц эрхэм бол Марадона” гэжээ. Энэ үйл явдлын дараа Марадона твиттер хуудастаа “Хоёр бурхан уулзлаа” хэмээн жиргэж “Юу гэж байгааг минь ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Ромын хамба ламтан Францис бол амьд бурхан, би бол хөлбөмбөгийн бурхан” гэсэн байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ