Жоли хуримынхаа зургийн дэлгэв
Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар албан ёсоор хуримынхаа зургийг “People” сэтгүүлд нийтэлжээ. Тэднийг өнгөрсөн амралтын өдөр Францад гэр бүлийнхээ хүрээнд нууцаар хуримласан хэмээн таамаглаж байсан юм. Өчигдөр худалдаанд гарсан “People” сэтгүүлийн коверт Анжелина Жоли хуримын даашинзтай зургаараа чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
6
Тус сэтгүүлийн ерөнхий редактор Жони Эббот “Манай сэтгүүл амжилт тогтоолоо. Бид дэлхийн аль ч хэвлэлд хараахан нийтлэгдэж чадаагүй Жолигийн хуримын даашинзтай зургийн дарж чадлаа. Энгийн хэрнээ эрхэмсэг энэ бүсгүй манай сэтгүүлийг од мэт гийгүүлж байна” гэж хэлжээ. Сэтгүүлийн 19, 20 дахь хуудаст Брэдийн гэр бүлийн зураг болон том хүү Маддоксийн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн хэмээн Жони Эббот онцолсон байна.
7
Брэд сүйт бүсгүйдээ 500 мянган ам.долларын үнэтэй 16 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн гэнэ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ