Хүчирхийллээ зогсоохгүй бол агаарын цохилт өгнө
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерион Засгийн газрын хуралдааны үеэр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг хүчирхийллээ зогсоохыг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд “Хэрвээ та бүхэн эхэлж бууж өгч Иракийн армийн дайчдад буу зэвсэг, хүний аминд хүрэх зориулалттай техникээ хууралгавал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай гал зогсоох гэрээг Британи улс та бүхний өмнөөс байгуулж, агаараас өгч буй цохилтыг нэн даруй зогсоохоо амлаж байна. Энэхүү саналаас татгалзвал Британи АНУ-тай адилхан агаараас цохилт өгөхөө сануулья” гэж хэлжээ. Камерион хэт даврагчдад хандаж “Британийн нисэх хүчин Иракт цэргийн ажиллагаа явуулахад бэлэн болсон” гэдгийг сануулжээ.
6
Өнгөрсөн сарын эхээр Камерион Багдад хот руу 100 гаруй цэргийн зөвлөхөө илгээсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас зөвлөхүүдээ татсан юм. Мөн дайчдад барьцаалагдсан АНУ-ын гурван сэтгүүлчийг суллахыг шаардсан билээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад тэдний толгойг нэг тэрбум ам.доллароор үнэлсэн ч Обама тэдэнд мөнгө өгөхөөс эрс татгалзсан юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ