Жейсон Стэтхэм: Холливуудын одод чадварлаг учир зугаацдаг юм
“Тээвэрлэгч”, “Дийлдэшгүй” зэрэг бүтээлээрээ олон сая үзэгчийг байлдан дагуулсан жүжигчин Жейсон Стэтхэмийн “www.geeknewwave.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
6
-Жүжигчин Сильвестр Сталлоне таниар бахархдаг гэсэн. Тэр гайхалтай эрхмийн бахархалыг төрүүлэхийн тулд ямар нууц арга хэрэглэв?
-Би цагаа маш сайн барьдаг. Сталлонегийн найруулсан “Дийлдэшгүй” цувралд тоглоход цагаа сайн барихгүй бол тоглолтоос хасагдах эрсдэлтэй. Сталлоне зураг авалт, жижиг асуудлаа хүртэл цаг минуттай нь тооцоолж гаргадаг. Анх хэцүү байсан ч сүүлдээ хөдөлгөөн болон жүжиглэлт маань хүртэл хурдан түргэн болж, нэг минутыг ч хий дэмий үрэхээс сэргийлдэг болсон. “АНУ-ын дэлгэцийн мөрөөдлийн баг”-т багтсан минь л гайхалтай хэрэг. Би тэр эрхмийн амнаас унасан үг бүрийг үүрэг гүйцэтгэж буй цэрэг шиг биелүүлдэг байсан учир бусад уран бүтээлчээс намайг онцолдог байсныг үгүйсгэхгүй. /Инээв/
6
-Айсандаа үгэнд нь ордог байсан юм уу аль эсвэл хүндлэлийн нэг хэлбэр үү?
-За боль доо залуу минь ямар гээчийн асуулт вэ. Кинонд тоглох санал авсан жүжигчин найруулагч бус зохиолдоо орж чадах болов уу гэсэн ганцхан айдас байдаг юм. Тэрнээс биш хамтран тоглогч болон кино багийнхнаас айх нь анхлан сурагчийн хийдэг зүйл.
6
-Тэгвэл анхны кинондоо тоглоход айж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Хөл минь салганаж байснаа санаж байна. Найруулагч дуудах үед год гэж үсэрч очоод л. Ер нь их дуулгавартай байсан.
6
-Холливуудад жүжиглэлтээс илүү цаг барих хамгийн чухал гэсэн?
-Тиймээ, чи зөв сонссон байна. Холливууд бол цагийн зүү шиг хурдан эрчтэй байхыг биднээс шаарддаг. Харин бид кино багийнхнаасаа хурдан түргэн, шуурхай байхыг шаарддаг. Нэг секундын өмнө л уран бүтээлээ дуусгаж, дэлгэцнээ гаргахгүй бол ялагдах эрсдэлтэй. Кино бүтээх чинь дайнд оролцохтой адилхан.
6
-Ямар учраас хэвлэлээр “Холливуудын одод бүгд залхуу” хэмээн бичдэг юм бэ. Миний бодлоор та нар үргэлж үдэшлэг, болзоо, амралт гээд л жаргаж өгдөг бус уу. Хаагуур нь тэр тулаанд ордог нь гайхмаар?
-Санал нэг байна. Холливуудын одод чадварлаг учир зугаацдаг юм. Бид өөр орны уран бүтээлчдээс энэ тайван байдлаараа л ялгардаг. Бид сэтгүүлчдийг хүртэл амралт, зугаалга, үдэшлэг зэрэгт оролцож байж цалинжуулдаг биз дээ. Та нар биднээр мэдээ хийж, цалин авдаг бус уу. /Инээв/ Тиймээс бидний амралтыг шүүмжилж үл болно. Би зохиолоо авсан өдрөөсөө л зугаа цэнгэлээсээ татгалздаг. Харин киногоо дуусгасан бол амралтаа эхлүүлдэг. Миний амьдралын хэв маяг нэг иймэрхүү.
6
-Өнгөрсөн сарын эхээр “Дийлдэшгүй” киноны гуравдугаар анги дэлгэцнээ гарсан. Та өмнөх хоёр уран бүтээлд тоглосон. Ер нь адилхан төрлийн зохиолтой кино анги нэмэхээр ямархуу санагддаг вэ?
-Би найруулагч биш учир дөнгөж төрж байгаа зохиолын талаар ярих нь онцгүй. Тэгэхдээ жүжигчин хүн шинэ, өөр дүр бүтээж байж хөгжих нь ойлгомжтой. Тэгэхдээ Сталлоне сайн залуу учир гурван кино нь нэг нэгнээсээ хуулбарлаагүй, шинэ санаанууд их байсныг онцлох нь зүйтэй.
6
-Таны бүтээсэн дүр болгон дийлдэшгүй, хүчирхэг байдаг. Үргэлж ийм дүр бүтээх ямар байдаг вэ?
-Хэрвээ би хүмүүсийг инээлгэх чадвартай байсан бол инээдмийн жүжигчин болох байсан. Даанч би онигоо ярихдаа тун муу. Онигоо сайн ярьж чадахгүй хүн инээдмийн жүжигчин болно гэдэг утгагүй хэрэг. Тэгэхдээ би ур чадвараа хөгжүүлэхийн тулд инээдмийн байтугай уран бүтээлд тоглосон. Драмын жүжигт хүртэл тоглож явлаа. Тиймээс намайг “мод” гэж хэлэхийг зөвшөөрөхгүй.
6
-“Дийлдэшгүй” кино нэг ангиар нэмэгдэх бүртээ тулааны урлагийн жинхэнэ оддыг цуглуулдаг. Сталлоне, Брюс Уиллис, Арнольд Шварценеггер, Дольф Ландгрен, Жет Ли, Мики Рурк, Ренди Кутур, Терри Крюс, Стив Остин, Ван Дамм, Харрисон Форд, Антонио Бандерас, Мил Гебсон, Уэсли Снипес мөн та гээд л. Энэ тухайд?
-Би дунд сургуулийн сурагч байхдаа Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Ван Дамм гурвыг нэг кинонд хамт харахыг хүсдэг байсан. Би үргэлж тулаан, буу зэвсэг, хүчирхийлэл, хар тамхи зэрэгтэй уран бүтээлд тоглох бүртээ тэдний уран бүтээлийг үзэж сэргээш авдаг байсан. Тэгтэл хэдхэн жилийн өмнө дэлгэцнээс сэргээш авдаг амьд домгуудтайгаа нэг уран бүтээлд тоглох нь гайхалтай байсан. Би гэдэг хүн тэдний бүтээсэн кинонуудыг үзэж байж л эр хүн болсон шүү дээ.
6
-Тэднээс хэнтэй нь илүү ойр вэ?
-Шварценеггер, Мил Гебсон хоёртой их дотно.
6
-Зураг авалтын үеэр жүжигчин Жет Литэй нэг бус удаа муудалцаж байсан гэсэн?
-Эр хүмүүст ганц, хоёр удаа муудалцах бол асуудал биш. Тэгэхдээ Жет Ли гайхалтай хүлээцтэй залуу. Түүний ур чадвар, техник зэргийг хүндэлдэг.
7
-Сталлоне “Дийлдэшгүй” киноны дөрөвдүгээр анги байгаа гэсэн. Энэ ангид ямар уран бүтээлч нэмэгдээсэй гэж хүсч байна?
-Николас Кейж. Түүний дүр төрх манай уран бүтээлд хэрэгтэй.
7
-Та 44 настай. Одоо хүртэл гэр бүлгүй гоонь эр байсаар л байна?
-Би хүлээх дуртай.
7
-Таны найз бүсгүй сахиусан тэнгэр Рози Хантингтон танаас 22 насаар дүү. Нас та хоёрын дунд асуудал үүсгэдэг үү?
-Хайр дурлалд нас хамаатай гэж үү. Хайр дурлалд хайр л чухал байдаг биз дээ.
6
-Та хоёр хуримаа хийх төлөвлөгөөтэй байна уу?
-Одоохондоо шийдээгүй байна.
7
-Анх удаа уулзаж байгаа эмэгтэй хүний аль хэсэг рүү эхэлж хардаг вэ?
-Хөл. Би нарийхан урт хөлөнд ухаангүй дуртай. Хэрвээ хөл нь таалагдвал нүд рүү нь хардаг. Аль аль таалагдвал дараагийн алхмаа хийж, оройн зоогт урьдаг.
7
-Рози Хантингтоныг ч энэ аргаараа өөртөө татсан уу?
-Тиймээ. Түүний минь хөл, нүд бол зүгээр л төгс. Хэлэхийн аргагүй уран тансаг. Гоо үзэсгэлэнгийн хатан хаан.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ