Бейонси “Chanel” брэндтэй гэрээ байгуулав
Дуучин Бейонси алдарт “Chanel” брэндийн нүүр царайгаар тодорч, гэрээ байгуулсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тус брэнд энэ сарын 15-нд ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан гар цүнх худалдаанд гаргахаа мэдэгдсэн юм. Бейонси “Chanel” брэндтэй гурван сарын хугацаанд хамтран ажиллах бөгөөд энэ хугацаанд хоёр зар сурталчилгаа болон дэлхийн таван оронд шинээр худалдаанд гарах цүнхний сурталчилгааг хийхээр болжээ. Тэрбээр “Chanel” брэндтэй хэсэгхэн хугацаанд хамтран ажиллах ч чамлахааргүй мөнгөөр гэрээ байгуулж чадсан хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч нь ярьсан байна.
1
Бейонси твиттер хуудастаа “Би чадна Chanel” хэмээн жиргэжээ. Дуучин бүсгүй анх удаа тус брэндийн нүүр царайгаар тодорсон байгаа юм. Дуучин бүсгүйгээс гадна тус брэндтэй “Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ