Наренда Модид сүши таалагджээ

img

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар тус улсад таван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж буй. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд өчигдөр Японы түүх, соёлтой танилцаж, Шинзо Абетай оройн зоог барьсан тухай “www.newsonjapan.com” мэдээллээ. Энэ үеэр Моди сүши болон сакей архийг зооглож, өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

1

Тэрбээр “Сүши үнэхээр амттай юм. Япон тогооч нарын ур чадварыг өндрөөр үнэлж байна. Хүсвэл Энэтхэгт хэд, хэдэн сүшиний ресторан нээгээрэй” хэмээн хэлжээ. Мөн Шинзо Абед хандаж “Намайг Японд байх хугацаанд сүшигээр дайлаарай” гэж захисан байна.

Моди өнөөдөр тус улсын эзэн хаан Акихитотой уулзахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ