“Халифын вант улс” бүлэглэл дахин нэг сэтгүүлчийг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг агаараас өгч буй цохилтоо зогсоохыг шаардаж, дахин нэг сэтгүүлчийн аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын иргэн, “Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлофф Сири улсад сурвалжлага бэлдэж явахдаа “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан юм. Сэтгүүлч залууг тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадид өнгөрсөн сарын 28-нд цаазлахаа мэдэгдэж, АНУ-ын Засгийн газраас иргэнээ буцаан авахын тулд нэг тэрбум ам.доллар өгөхийг шаардсан билээ. Мөн сэтгүүлчийн ээж Ширлей Сотлофф хүүгээ суллахыг хүсч байсан юм. Тэгвэл тус бүлэглэл өчигдөр Стевен Сотлоффыг цаазаар авч буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Сэтгүүлчийг цаазалсан дайчин “Обама чиний цус удахгүй энэ залуу шиг урсах болно” хэмээн сүрдүүлжээ.
а
Тус бүлэглэл өнгөрсөн сарын эхээр “Франс пресс” агентлагийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалсан билээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ