Иракийн экс Ерөнхий сайд зугтжээ

img

Иракийн парламент хууль бусаар огцруулсан Ерөнхий сайд Нури Малики өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газрын тэргүүний төлөөх тэмцлээ зогсоож, шинэ Ерөнхий сайд Хайдар Ал Абадид эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм. Тэгвэл Малики хэт даврагч нарын сүрдүүлгээс болж эх орноосоо зугтсан тухай “Pda.utro.ru” мэдээллээ. Энэхүү мэдээллийг тус улсын Засгийн газар баталсан юм. Малики гэр бүлийнхээ хамтаар Европын нэг улс руу дүрвэсэн хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн ч аль улс гэдгийг нь хэлэхээс эрс татгалзжээ. Өнгөрсөн сарын эхээр хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад Ерөнхий сайдын амь насанд халдана хэмээн сүрдүүлж байсан билээ.

Малики Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа тус бүлэглэлтэй дайн зарлаж, үргэлж гэнэтийн ажиллагаа явуулдаг байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ