Украинаас сая иргэн дүрвэжээ

img

Швейцарийн Женев хотноо НҮБ-ын төлөөлөгчид Украины дотоодын хямралын асуудлаар уулзжээ. Тус улсын зүүн хязгаарын Луганск, Донецк болон Харьков мужаас сүүлийн таван сарын хугацаанд нэг сая иргэн эх орноосоо дүрвэсэн хэмээн АНУ-ын төлөөлөгч онцолсон тухай  “Superdetki.com.ua” мэдээллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал болон мөргөлдөөний улмаас зүүн хязгаарын мужийн 2600 гаруй иргэн амиа алдсан юм. Оросын талаас мэдэгдсэнээр “Украины зүүн хязгаарын мужаас дүрвэсэн нэг сая иргэний 814 мянган иргэн нь Оросын Ростов мужид амьдарч буй. Мөн Донецк мужийн 10 мянган иргэн одоо хүртэл тог цахилгаангүй амьдарч байгаа” гэжээ. Армийнхан салан тусгаарлагчдад эзлэгдсэн мужуудыг эргүүлэн авахын тулд ширүүн тэмцэлдэж буй. Энэ сарын 15-нд Нью Йорк хотноо АНУ, Британи, Герман, Франц, Орос, Австрали, Канад, Япон орны удирдлагууд Украины асуудлаар уулзахаар төлөвлөсөн юм. Тус хуралдааныг Германы Канцлер Ангила Маркель удирдахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

онц муу:
америк укриан. европын холбоо зөв хүнлэг бодлого явуудмаар байна.......дэндүүү дээрэлхүүү улс бүрийн дотоод хэрэгт орооцолдсон аймшигтай ажиллагаа явуулахын энэ муухай заваан ёстой жинхэнэ террорист бодлого больмоор юм ааа
2014-09-03