Эбола вирус Либер улсыг түгшээж байна
Баруун Африкийн орнуудад дэгдэж, 1500 хүний аминд хүрсэн эбола вирус Либер улсад аюулын харанга дэлдэж буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тус улсад ганцхан долоо хоногийн дотор 50 гаруй хүн шинээр халдвар авч, 12 хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чан онцолжээ. Тэрбээр “Эбола бүртгэгдсэн таван орноос Лебир улсад тус вирус хүрээгээ тэлэх өндөр магадлалтай байна. Өнгөрсөн баасан гаригт Либер улсад байрлах ДЭМБ-ын судалгааны лабораторид ажиллаж байсан хоёр сайн дурын ажилчин халдвар авч, Нью Йорк хот руу хүргэгдсэн. Тэдний биеийн байдал сайн байгаа” гэв. Мөн цагдаагийнхан халдвар авсан өвчтнүүдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна. Тэднийг санаатайгаар халдвар тараасан хэмээн сэжиглэж, мэдүүлэг авч эхэлсэн гэнэ. Пентагоны био хамгаалалтын хэлтсийн дарга Давид Рич “Сүүлийн үед тус вирусын халдвар өсөх хандлагатай байгаа нь дээрх этгээдүүдтэй хамааралтай байж магадгүй” гэж хэлжээ. Өнгөрсөн сарын эхээр дэгдсэн эбола вирусын халдвараар Либер улсад 402 хүн амиа алдаж, 522 хүн халдвар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ