Ханхүүд морь бэлэглэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нарын хүүхэд Жорж Александр Луид тоглоомон морь бэлэглэсэн тухай “www.hellomagazine.com” мэдээллээ. Ерөнхийлөгч бэлэгтэйгээ хамт явуулсан захиандаа “Британийн агуу удирдагч болоорой” гэж бичжээ. Обама “Тус тоглоомыг ханхүүгийн нэг насны төрсөн өдрөөр бэлэглэх байсан ч төрийн ажлын улмаас өнөөдөр явууллаа” хэмээж Букингемийн ордон руу илгээсэн байна. Уильям хариу талархалаа илэрхийлж “Хоёр орны нөхөрлөл үүрд мандан бадраг” гэжээ.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан ханхүүгийн төрсөн өдрөөр “чихмэл баавгай” бэлэглэж байжээ. Мөн өнгөрсөн оны долоодугаар сарын 22-нд Жорж ханхүү мэндлэхэд тэргүүн хатагтай Мишель Обама “библи судар” бэлэглэж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ