Лохан Харрид сэтгэлээ илчлэв
Холливуудын уран бүтээлч, жүжигчин Лэндсэй Лоханд Британийн ханхүү Харрид сэтгэлээ илчилж, оройн хоол хамт идэхийг хүссэн гэж “abcnews.go.com” мэдээлэв. Жүжигчин бүсгүй твиттертээ “Ханхүү Харри эргээд нэг хараасай. Залуу минь чамтай оройн зоог барьж, сэтгэлийг тань уудлах юмсан” хэмээн жиргэсэн аж.
Лохан 2009 оны эхээр Харрид сэтгэлээ анх удаагаа илэрхийлж байжээ. Тэд Лондон хотод зохион байгууллагдсан Хатан хаан II Элизабетийн нэрэмжит хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нэг ширээнд суусан юм. Тэр үед Лоханд уулзах хүсэлт тавьсан ч зөвшөөрөл авч чадаагүй билээ. Лэндсэй Лоханаас гадна загвар өмсөгч Кейт Мосс, Майли Сайрус, Шерил Коул зэрэг алдартнууд ханхүүд сэтгэлээ илчилж байжээ.
Ирэх сарын 15-нд Харри 30 нас хүрнэ. Ханхүү төрсөн өдрөө Уильямын гэр бүлийн хамтаар далайн эрэг дээр тэмдэглэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ