Кардашиан оны онцлох эмэгтэй болжээ
Реалити шоуны од Ким Кардашиан “GQ” сэтгүүлээс тодруулдаг оны онцлох эмэгтэйгээр шалгарсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Харин оны онцлох залуугаар Британийн экс Ерөнхий сайд Тони Блейр тодорсон байна. Ким анх удаагаа оны онцлох эмэгтэйгээр тодорч байгаа бөгөөд тэрбээр шагнал авахаар тайзан дээр гарч ирэх үедээ хөтлөгчтэй ам зөрөөд амжжээ. Тус арга хэмжээг хөтөлсөн Жемми “Оны онцлох эмэгтэйгээр Ким Кардашиан тодорлоо” хэмээн хэлсэн аж. Энэ үед Ким “Намайг Ким Кардашиан Уэст гэдэг. Нэрийг минь бүтнээр нь хэлэхийг хүсье. Уэст бол миний овог” хэмээн хэлсэн байна.
r
Кардашиан ийнхүү залруулга хийснийхээ дараа тэнд цугларсан хүмүүст талархалаа дэвшүүлж “Намайг оны онцлох эмэгтэйгээр нэрлэсэнд баярлалаа. Мөн надад өдөр бүр энэ дэлхийн хамгийн онцгой бүсгүй шиг мэдрэмж төрүүлж чаддаг нөхөртөө баярлалаа” гэжээ.
r
Шагнал гардуулах ёслолд Николь Шерзингер, “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хамилтон, Адам Левин, Бехати Принсло, Кейни Уэст, Фарелл Уильямс зэрэг алдартнууд оролцсон байна.
r
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ