Ник Кэннон эхнэрээ муулав
Дуучин Мэрайя Кэригийн нөхөр хөтлөгч Ник Кэннон “People” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр эхнэрээ “сэтгэцийн өвчтэй” хэмээн хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өнгөрсөн сарын сүүлээр салж буйгаа албан ёсоор мэдэгдэж, Кэри салалтын гол буруутанг нөхрөө хэмээж, “Хамт амьдарсан долоон жилийн хугацаанд Ник намайг хангалттай доромжилсон. Тэр үргэлж өөр бүсгүйчүүдтэй зугаацдаг байсан” гэж ярьсан юм.
Тэгвэл хөтлөгч залуу салалтын гол буруутан нь өөрийгөө биш гэжээ.
Тэрбээр “Кери цаг тутам тайвшруулах, сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг. Хааяа огцом ааш гаргаж, нохойгоо хүүхдүүдээсээ илүү хайрладаг нь таалагддаггүй учир бид байнга муудалцдаг байсан. Тэр хоолноос илүү эм их хэмжээгээр хэрэглэдэг. Одоо хүртэл. Миний бодлоор Кэри сэтгэцийн өвчтэй. Бид хамт амьдардаг байхад тэр үргэлж хардаж, намайг хөлсний тагнуулчаар мөрдүүлдэг байсныг мэдээд л салахаар шийдсэн юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байна. Би бүх шатны шүүхэд хандаж хүү, охин хоёроо өөр дээрээ авах болно” гэж хэлжээ. Ник хүү, охин хоёртоо ирэх он хүртэл ямар нэгэн бүсгүйтэй болзоонд явахгүй, үнэн ч байхаа амласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ