Цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Иракийн зүүн хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаагаа нэг сарын дотор цуцлахгүй бол өдөр бүр алан хядах ажиллагаа явуулж, барьцаанд байгаа АНУ-ын иргэдийг цаазлахаа мэдэгдье” гэжээ.
1
Тус бүлэглэл өчигдөр АНУ-ын иргэн, “Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлоффийг цаазаар авч буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж сануулга өгсөн билээ. Тэргүүнийх нь хэлж буйгаар амиа алдсан хоёр сэтгүүлчээс гадна АНУ-ын таван иргэн барьцаанд байгаа. Тэдний гурав нь сэтгүүлч хэмээсэн байна. Багдад төгсгөлд нь Британий Ерөнхий сайд Дэвид Камерионд Иракийн дотоодын асуудал анхаарлаа хандуулахгүй байхыг хүсч, “Цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд Иракийн цөөнх Язидис үндэстэний бүх эрчүүдийг хороох болно” гэжээ.
1
Обама, Камерион нар өчигдөр хэт даврагч нарын асуудлаар ярилцаж байр сууриа солилцсон байна. Обама Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа цуцлахгүй гэдгээ мэдэгдэж “Бакар аль-Багдад бол Осама Бен Ладен, Саддам Хусейн шиг увайгүй урвагч” гэсэн аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ