Агаарын шинэ зам хэмнэлт дагуулжээ
ИНЕГ-аас Улаанбаатар-Донойн чиглэлд шууд нисэх агаарын замыг нээснээр эдийн засаг, экологийн төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болсон хэмээн үзэж байна.
ы
Энэхүү агаарын замыг нээснээр зөвхөн “Хүннү Эйр” компани гэхэд л сүүлийн гурван сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор 4586 зорчигч тээвэрлэхдээ нислэгийн 6 цаг 18 минут, 3780 кг түлш хэмнэжээ.
ы
Тус компаниас тухайн ажлыг санаачлан, шуурхай зохион байгуулж гүйцэтгэсэн Зам, тээврийн яам болон ИНЕГ-т таралхал илэрхийлж, энэхүү шийдвэр нь маш үр дүнтэй ажил болсныг дурдсан байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ