Стевен Сотлоффийг дурсав

img

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын иргэн, “Washington post” сонины сэтгүүлч Стевен Сотлофф Сири улсад сурвалжлага бэлдэж явахдаа “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдаж, өчигдөр харамсалтайгаар амиа алдсан юм. Түүний амиа алдаж буй бичлэг нийтэд цацагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч тус бүлэглэлтэй дайн зарлахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл амиа алдсан сэтгүүлчийн Техас мужид байрлах гэрийн гадна түүний гэр бүл, найз нөхөд, хамт олон нь цуглаж түүнийг эргэн дурссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6

Сэтгүүлчийн ээж Ширлей Сотлофф “Хүү минь ямар ч утгагүй шалтгаанаар амиа алдлаа. Миний хүүгийн амийг хэн төлөх вэ. Обама юу Бакар аль-Багдадид уу. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна” хэмээн хэлжээ.

7

Мөн Вашингтон, Техас, Нью Йорк хотноо сэтгүүлчид Сири, Йордон, Баруун Африкийн орнууд, Ирак, Ливи, Украин зэрэг дотоодын зөрчил мөргөлдөөнтэй орнууд руу сурвалжлаганд явж буй хэвлэл мэдээллийн ажилчдад онцгой анхаарал хандуулахыг  Засгийн газраасаа хүсч, тайван жагсаал зохион байгуулав.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тангад:
америкчуудын өөрсдийнх нь хийсэн үйлийн үр ард иргэд дээр нь тусаж байна даа. одоо яая гэхэв хохино болохоос. дандаа хүний хэрэгт хөндлөнгөөс оролцож байдаг.
2014-09-04