Эболагаар амиа алдсан иргэдийн тоо 1900-д хүрэв

img

ДЭМБ-ын судалгааны хүрээлэнгээс баруун Африкт дэгдээд буй Эбола вирусын халдвараар 1900 гаруй хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Маргарет Чан хэлэхдээ “Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери улсуудад халдвар авсан 3500 орчим иргэний биеийн байдал хүндхэн байгаа. Тэдэнд туршилтаар гаргаж авсан эм тариа хэрэглэж буй ч үр дүнгээ өгөхгүй байна. 1976, 1995 онуудад уг халдвар тархах үед ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ч ийм аймшигтай хэлбэрийг хараагүй” хэмээн онцолжээ.

7

Энэ сарын 12-нд Нью Йорк хотноо НҮБ, ДЭМБ байгууллага Эбола вирусыг зогсоох эм тариа, бэлдмэлийн асуудлаар уулзалт зохион байгуулахаар болжээ. Хэрвээ Гвиней, Сьерр-Леон, Либери улсуудад Эболагийн тархалтыг бууруулахгүй бол хамгийн багадаа 20 мянган хүн халвар авах эрсдэлтэй байна гэв.

7

Судалгаанаас харахад тус вирусээр халдвар авсан хүн 14 хоногийн дотор амиа алдсан байна. Өчигдөр Сьерро-Леон 9, Гвиней 2, Либери 3 хүн амиа алджээ.

r

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ