Донбасс хотод харилцан гал зогсоов

img

Украины зүүн хязгаарын Донбасс хотод армийнхан болон салан тусгаарлагчид харилцан гал зогсоосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлллээ. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй зүүн хязгаарын асуудлаар утсаар ярилцсан билээ. Тэд эхний ээлжинд Луганск, Донецк мужуудад гал зогсоох хэлэлцээр хийж чадсан юм. Тэгвэл Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин хэлэхдээ “Өнөөдрөөс эхэлж Донбасс хотод гал зогсоохоор болсон” гэв.

7

Оросын “Орт 1” телевиз “Порошенко, Путин нарын гал зогсоох хэлэлцээрийг Донецк улсын лидер Денис Пушилин хууль бус хэмээн мэдэгдэж, дайчдынхаа буу зэвсгийг армийнханд хураалгахгүй” гэж мэдээлжээ.

7

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүсэлтээр НАТО-гийн удирдлагуудын дээд хэмжээний уулзалт маргааш зохион байгууллагдах билээ. Тус уулзалтаар Украины хямралын асуудлаар ярилцахаар болсон хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гола:
дээгий дурак аа,донецк гэж хот донбасс гэж муж район байдаг юм.чи нэг зурагаа сайтан дээрээ тавьдаа,чиний урод царайг нэг харах юмсан гах гах гах!!!!
2014-09-05