Эбола тусаад эдгэрсэн эмч ажилдаа орлоо

img

Өнгөрсөн сарын эхээр Сьерро-Леон улсад Эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Британи улсын иргэн, эмч Уиллим Пооле санамсаргүй байдлаар халдвар авсан юм. Түүнийг халдвар авсаны дараа Британийн Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж Сьерро-Леон улсаас тусгай онгоцоор тээвэрлэж, эмнэлэгт хүргэсэн билээ. Тэрбээр 25 хоногийн хугацаанд Канадын эмч нарын гаргаж авсан туршилтын “Замак” хэмээх бэлдмэлийг хэрэглэж, бүрэн эдгэрчээ. Пооле энэ сарын 2-нд эмнэлэгээс гарсан бөгөөд Британийн эбола вирустай тэмцэх хэлтэст ажиллаж, халдвар авсан хүмүүст зөвлөгөө өгч эхэлсэн байна.

6

Эмч залуу “www.mirror.co.uk” сайтад “Би олон зуун хүний аминд хүрсэн эбола вирус тусаад амьд үлдсэндээ баяртай байна. Би энэ үхэл таригч вирусын тухай хангалттай мэдлээ. Биед ямар өөрчлөлт өгдөг гэдгийг ч мэдлээ. Тиймээс судалгааны ажилд минь шинэ алхам болж, эболаг бүрэн зогсоох бэлдмэл гаргаж авахын тулд сайн ажиллах болно” гэж хэлжээ.

6

Уиллим Поолегийн биеийн байдал сайн, бүрэн эдгэрсэн ч тэрбээр тусгай зориулалтын хувцастайгаар халдваргүй хүмүүстэй хэсэг хугацаанд харилцахаар болсон хэмээн ДЭМБ-аас уламжлав.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ