Хэт даврагчид Британийн иргэнийг цаазлахаа мэдэгдэв
Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадид барьцаанд байгаа Их Британи улсын иргэнийг АНУ-ын хоёр сэтгүүлч шиг цаазлана гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Багдадид “Ерөнхий сайд Дэвид Камерион Обамагаас Иракт явуулж буй агаарын цохилтоо зогсоохыг гуйж, амласандаа хүрвэл барьцаанд байгаа иргэнийг чинь эсэн мэнд суллах болно” гэж хэлжээ.
5
Хэт даврагч нарын барьцаанд байгаа 44 настай Давид Хайнес гэх Британи эр өнгөрсөн онд Сирид ажлаар явж байхдаа холбоо тасарсан юм. Түүнийг аль алан хядах бүлэглэл барьцаалсан нь тодорхойгүй байсан учир Британийн Засгийн газар сураггүй алга болсон хэмээн мэдэгдсэн билээ.
5
Хайнес 17 болон 4 настай хоёр охинтой юм. Том охин Жулиа “The Guardian” сонинд “Аавыг минь суллаач гуйж байна. Ерөнхий сайдаа аавыг минь авраач” хэмээн ярьжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ